Солонгосын хөдөлмөрийн гэрээний зуучлалыг хувийн байгууллага хийдэггүйг анхаарна уу

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

 

Энэ хүрээнд Монгол Улсын иргэдийг БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучлах үйл ажиллагааг ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан явуулдаг.

 

Иймд БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр хувийн байгууллагууд зуучилдаггүй болохыг анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

 

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбоотой мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт хандан мэдээллээ авна уу.

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх