Жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас аваагүй бол тэтгэмж өгөхгүй байх заалтыг хүчингүй болголоо

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Дээд шүүхээс жирэмсний тэтгэмжийг/бидний хэлж заншсанаар дикрит/ заавал 32 долоо хоногтойд авах ёстой гэж журамласан нь хууль бус гэж үзэн уг заалтыг хүчингүй болголоо.

Тодруулбал иргэн Сувдаас “... жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас олгоно гэж хязгаарласнаар жирэмсний 36-37 долоо хоногтой надад эмнэлгийн хуудас олгоогүйгээс тэтгэмжээ авч чадаагүй, журмын дээрх заалтууд нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн” гэж үзэж, уг заалтуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Шүүхээс аливаа шалтгаанаар дээрх хугацааны дотор эмнэлгийн хуудас аваагүй эх үүнээс хойших хугацаанд уг хуудас болон жирэмсний тэтгэмжээ авах эрхтэй. Энэ эрхийг “жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас аваагүй” гэх үндэслэлээр хязгаарлах агуулгатай журам баталсан нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн, хуулийн зорилго, зохицуулалтад нийцээгүй гэж үзэн уг заалтыг хүчингүй болгосон байна.

Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заажээ.

Хуульд заасан энэ шаардлагыг хангасан эхийн жирэмсний тэтгэмж авах эрх нь жирэмсний 31-32 долоо хоног хүрч, эмнэлгийн хуудас олгогдсоноор нээгдэнэ.

Харин “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6 дахь заалт нь эмнэлгийн хуудсыг жирэмсний ямар хугацаанд аль байгууллага жирэмсэн эхэд олгохыг тодорхой болгож зохицуулсан заалт байх тул хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна.

зураг
 
зураг
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх