Тусгай хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүйгээр хашаа барих зөрчил ихэсжээ

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хөвсгөл аймгийн Хатгал сумд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлт илгээсэн, газар ашиглах тусгай зөвшөөрөл авахаар холбогдох байгууллагад удаа дараа хандсан иргэдийн асуудлыг БОАЖЯ-ны удирлагууд өнгөрсөн сард нэгдсэн байдлаар шийдвэрлэсэн.

Тэгвэл энэ явдлаас хойш иргэд хаа дуртай газраа хашаа татах, шон хатгах, байшин, байгууламж барих зорилгоор газар шорооны ажил эхлүүлэх зөрчил гарах болсныг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Иймд тус захиргааны байгаль хамгаалагчид иргэдэд зөвлөмж, мэдээлэл түгээж, зөрчил гаргасанд нь хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн гэнэ.

Зөвхөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам баримталж байгаагаа ч дурдлаа. Ташрамд дурдахад, тусгай хамгаалалттай бүсэд хашаа, шон хатгаж, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 500 000-3 000 000 төгрөгөөр торгох зохицуулалттай аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх