ДАШТ-ий 3 хүрэл медальт Б.Шоовдорт гавьяат тамирчин цол хүртээнэ

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг, ДАШТ-ий 3 хүрэл медальт Баатаржавын Шоовдорт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгохоор болжээ.

Тэрбээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат бөгөөд 2010 оноос Хан-Уул дүүрэгт дасгалжуулагч Энхтөрийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж, 2011 оноос дасгалжуулагч Д.Батнямын шавь болсон байна. 

Мөн “Хөх чоно”, “Ганьт” клубт, 2013-2016 онд “Цастын барс” клубт, өдгөө “Хасу-Мегастарс” клубт харьяалагдаж байгаа бөгөөд 2015 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болж байв.

Б.Шоовдор “Лас-Вегас-2015” ДАШТ-д анх оролцсоноос хойш дөрвөн жил дараалан дэлхийн дэвжээнд зодогложээ. Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019”, Осло-2021” ДАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий 3 удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга билээ.

ОУХМ Б.Шоовдор Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гурван удаа болон түүнээс дээш медаль хүртсэн 6 дахь тамирчин /Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор/ юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх