Нүүрсний экспортыг нэмэгдүүлж 40-70 сая тоннд хүргэх зорилт дэвшүүллээ

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны төрийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол бүхий 20 орчим баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа.
 
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн савалгаа дэлхийн олон оронд бэрхшээл болж, хямрал үүсгэсэн энэ цаг үед урд хөрш эхний таван улсын айлчлалыг хүлээн авах хүрээлэлдээ Монгол Улсыг багтаасан нь том дэмжлэг болов.
 
Энэ удаагийн айчлалын хүрээнд найм, найман жилээр төлөвлөж явдаг Дунд хугацааны эдийн засаг, гадаад худалдааны эдийн засгийн стратегийн бүрэн түншлэлийн бичиг баримтаа шинэчиллээ.
 
Мөн анх удаагаа манай хоёр улсын хооронд Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг байгууллаа. Үүний үр дүнд ойрын хугацаанд хийгдэх гадаад худалдаа болон хилийн боомтуудын асуудал, хөрөнгө оруулалт нь харилцан ашигтай байх чиглэлд хамтарч ажиллах тодорхой чиг үүрэгтэй боллоо.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх