21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих нь

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Улсын хэмжээнд энэ жил нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсныг ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээлэв. Үүнээс 2022-2023 оны өвөл, хавар өөр аймгийн бусад сумын нутагт 3.3 мянган өрх, 1.4 сая мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт таван мянган өрх, 2.4 сая мал, сум дундын отрын бүс нутагт 1.1 мянган өрх, 508 мянган мал отроор өвөлжиж, хаваржих нь. Мөн аймаг дундын отрын бүс нутагт 688 өрх, 455 мянган мал, хилийн зурвас бүс нутагт 3.9 мянган малчин өрх, 1.5 сая мал, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутагт 7.7 мянган өрх, 3.2 сая мал отроор өвөлжиж, хаваржих бэлтгэл хангагдсан аж. Өөрөөр хэлбэл, нийт 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих гэнэ. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо өнгөрсөн жилийнхээс 2.2 мянган малчин өрх, 1.1 сая малаар өссөн байна. 

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд малчдын түвшинд өвс 1.2 сая, сүрэл 14.9, ногоон тэжээл 88.5, үйлдвэрийн тэжээл 57.4, гар тэжээл 88.6, дарш 13.1, давс, хужир, шүү 116.9 мянган тонныг бэлтгэхээр төлөвлөсөн аж. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 25.3, тэжээл 12.5 мянган тонныг бэлтгэх үүрэг өгсөн байна. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэл хүлээн авахад малчдын түвшинд өвс 1.1 сая, сүрэл 15, ногоон тэжээл 88, үйлдвэрийн тэжээл 32.4, гар тэжээл 47.9, дарш 13.1, хужир, шүү 92.2 мянган тонныг бэлтгэсэн дүн гарчээ. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувь гэсэн үг. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 21, тэжээл 8.2 мянган тонныг бэлтгэсэн байна. Ингэснээр аюулгүйн нөөцийн өвсний 94, тэжээлийн 69 хувийг хангаад буй гэнэ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх