Өмнөговь аймгийн Үндэсний сур харвааны холбоо 2022 оны "Шилдэг холбоо"-гоор тодорлоо

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Үндэсний сур харвааг  ууган спортын нэг хэмээн эрдэмтэд санал нэгддэг.  

Тодруулбал,  чулуун зэвсгийн үеэс хүн төрөлхтөн  яс, чулуун зэвтэй сум бүхий хавчаахай нумыг хэрэглэж байсан байна.

Харин Монголын анхны төрт улсын үед хэлбэрээ өөрчилж Хүннүгийн үеийн авьяаслаг гар урчуудын ур ухаан шингэсэн модон голчтой шөрмөсөн аралтай нум бүтээснээр өнөө цагт хэрэглэж буй нумын үндсэн хэлбэр буй болсон байна.  Тиймээс үндэсний сурын  спортыг 2000 гаруй жилийн түүхтэй гэж үздэг.

Энэхүү үндэсний түүхэн спортоор тууштай хичээллэж олон авьяаслаг шавь нарыг бэлдсэн Монгол Улсын Мэргэн Сэрээгийн Баярмаа Бүгд Найрамдах Турк улсад  есдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулсан Уламжлалт сурын харвааны дэлхийн аварга болж алтан цомын эзэн болсон бол Монгол Улсын Гарамгай харваач Оюунжавын Чинзүрх  2022 оны улсын "Шилдэг харваач"-аар тодорчээ.

Мөн аймгийн сурын харвааны Эмэгтэйчүүдийн баг 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд Говийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд багийн төрөлд мөн мөнгөн медалийг хүртсэн билээ.

Үндэсний сурын холбоодын дунд зохиогдсон 6 төрөлт спортын тэмцээнд багаараа Алтан цомын эзэн болжээ. 

Харин өсвөрийн харваачид улсын нээлтийн харваанаас 1 алт, 2 мөнгө 2 хүрэл медалийг хүртэж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль, улсын отго харваанд 1 мөнгө, 4 хүрэл медалийг  тус тус хүртсэн амжилттай.

Ийнхүү Өмнөговь аймгийн сурын холбооны харваачид түүхэнд тохиолдож байгаагүй хамгийн олон буюу 13 спортын мастер, дэд мастертай болсноороо тэргүүлэгч хамт олон байж чадсан юм.

 

 

Аймгийн хэмжээнд монгол ёс заншил, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, үндэс суурийг бэхжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн үндэсний сурын харваачдын нэгдсэн чуулганыг зохион байгуулж ажлын тайлангаа танилцуулж холбооны тэргүүнээр Б.Чинбат, нарийн бичгийн даргаар Ө.Уянга нарыг улируулан сонголоо. 

Түүнчлэн сум бүр өөр өөрийн онцлогийг шингээсэн үндэсний харваачдын салбар холбоодын байгуулж, материаллаг баазаа бэхжүүлэн, сурын талбай, асрынхаа нээлтүүдийг  хийсэн.

Өмнөговь аймгийнхаа Харваачдыг дэмжин Өмнөговь аймгийн сурын холбооноос тэдний амрах, суралцах зориулалт бүхий өвлийн бэлтгэлийн өрөө, үзэгчдийн суудал бүхий Үндэсний сурын талбай, асрын  зураг төсвийг гаргуулж ирэх жилүүдэд бүтээн байгуулахаар зорилт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх