Ц.Цогтбаатар дэлхийн шилдэг жүдочид нэр дэвшлээ

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Олон Улсын жүдо бөхийн холбооноос 2022 оны шилдгүүдээ шалгаруулах "Judo Awards" ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 5-нд болно. Тус шагналын оны шилдэг эрэгтэй тамирчинд МУГТ, дэлхийн аварга Ц.Цогтбаатар нэр дэвшжээ. Санал асуулга нэгдүгээр сарын 12-31-ий хооронд болох бөгөөд жүдо бөх сонирхогчид IJF Judo Awards 2022 хаягаар нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Оны шилдэг эрэгтэй жүдочид нэр дэвшигчид:

  • Тато Григалашвили (Гүрж)
  • Энди Гранда (Куба)
  • Давлат Бобонов (Узбекистан)
  • Цэнд-Очирын Цогтбаатар (Монгол)
  • Хифүми Абэ (Япон)

Оны шилдэг эмэгтэй жүдочид нэр дэвшигчид:

  • Үта Абэ (Япон)
  • Роман Дико (Франц)
  • Рафаэла Силва (Бразил)
  • Барбара Матич (Хорват)
  • Майра Агиар (Бразил)
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх