Ш.Түвдэндорж: С.Эрдэнийн талтай санал нэгдэж, АН-ын ээлжит бус их хурлыг хоёрдугаар сарын 18-нд зохион байгуулахаар боллоо

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

АН-ын дэд дарга Ш.Түвдэндорж хоёр тал нэгдэж, намынхаа ээлжит бус их хурлыг зохион байгуулахаар болсон талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Аймаг, дүүргийн намын дарга нар өчигдөр хуралдсан. Намын удирдлага, дээд шүүхэд бүртгүүлэх асуудлаар тодорхой хэмжээний маргаан өрнөж байгааг та бүхэн мэдэж байгаа. 

Дунд болон анхан шатанд ямар ч хагарал байхгүй. Намын төлөөллийн байгууллагын асуудлыг бид нэг мөр шийдэж авах нь зөв. Үүний тулд намын ээлжит бус их хурлаа зохион байгуулах шаардлагатай гэж бид харсан. Энэ талаар маргалдагч тал болох С.Эрдэнийн талтай ажлын хэсэг байгуулж, олон зүйл дээр санал нэгдээд байна. 

Сонгуулийн өмнөх жил гэдэг үүднээс, гишүүдийн санал санаачилгаар эвлэрлийн ажлын хэсэг байгуулсан. УИХ-д нэр дэвшигчээ намын гишүүдээс санал асуулгаар хамтарч тодруулъя гэж хоёр тал тохирсон. Намын ахмадын болон эмэгтэйчүүдийн байгууллагаа нэгтгэх, намын ээлжит бус их хурлыг хамтарч хийх дээр санал нэгдлээ. 

Ардчилсан намын ээлжит бус их хурлыг хоёрдугаар сарын 18-нд зохион байгуулах даргын тушаал гарсан. Энэ өдөр Монголын ардчилсан нам гэдэг улс төрийн ууган хүчин үүссэн. Маргалдагч талтай үндсэндээ ойлголцсон учраас хурлаа хийхээр шийдлээ" гэсэн юм. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх