Чингис бондын мөнгө казино руу орсон байж болзошгүй баримт дэлгэгдлээ

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хөгжлийн банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд болж байна. Зээлээ төлөөгүй томоохон зээлдэгчдийн 1 бол "Бэрэн групп". Шинжээчид “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн данс руу шилжүүлж, 7.2 сая ам.долларыг зориулалтын бусаар ашигласан” гэж дүгнэсэн юм байна.
 
Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр их хэмжээний мөнгө Б.Мөнхтөрийн данснаас гараад явчихаж. Гэвч Б.Мөнхтөр "Би мөрийтэй тоглодоггүй, шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй. Шүүх дээр бүх гүйлгээгээ баримтаар нотлох болно. Энэ асуултад хариулах боломжгүй" гэж хариулав. Үндсэндээ нөхөд эхнээсээ гүрийхээр шийджээ.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх