Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн Банкны сонсголд оролцохгүй

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Сонсголд "Изинис эйрвэйз" ХХК-ийн гэрч мэдээллээ өгсөн бол "Пирамид орд" ХХК-ийн зээлийг хэлэлцэж эхэллээ. "Пирамид орд" ХХК-ийн зээлтэй холбоотой асуудлаар Түр хорооны сонсголд нийт найман гэрчийг дууджээ. Эдгээрийн гурав нь Хөгжлийн Банкны өмнөх удирдлага бол тав нь тус компанийн хамаарал бүхий этгээд байна.

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр ирээгүй, зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй бол хэлтсийн захирал асан Б.Уянга оролцохоор ирж байгааг ажлын албанаас танилцуулав.

Харин Пирамид орд ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон хоёр өмгөөлөгчийн хамтаар, тус компанийн хамаарал бүхий этгээд Д.Батжаргал нар ирсэн бол нягтлангаар ажиллаж байсан Ц.Хонгормаа өөрөө оролцох боломжгүй гээд өмгөөлөгч М.Сонинбаярыг явуулжээ.

Тус компанийн хамаарал бүхий этгээд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан тухай өчигдөр мэдээлсэн. Тэрбээр "Намын дотоод сонгуулийн ажилтай. АТГ-т гэрчээр байцаагдаж, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан тул оролцох боломжгүй"-г бичгээр ирүүлсэн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх