Өмнөговь: Сумдын ЭМТ-ийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Сум орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн хүргэх ажлын хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.

Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 15 сумын Эрүүл мэндийн төвд яаралтай түргэн тусламжийн багц тус бүр 3 ширхэг, зөөврийн компьютер, хүчилтөрөгчийн баллон зэрэг тоног төхөөрөмж, эд зүйлсийг шийдвэрлэж хүлээлгэн өглөө.

Хөдөөгийн алслагдсан сум сууринд асуудал бэрхшээлүүдтэй нүүр тулж, ард иргэдийн эрүүл энхийн төлөө цаг наргүй халуун тогоонд нь ажилладаг хүмүүс бол сумдын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд байдаг. Тэдний ажиллах орчин нөхцөл сайжирснаар иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ  гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм.

Мөн сумдын эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ, алба хаагч нарын орчин нөхцөл сайжирч, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаар Өмнөговь аймгийн БОЭТ-д үүсдэг дарааллыг багасгах, иргэд төв суурин руу явахгүй тухайн бүс нутагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авдаг болох зэрэг олон талын ач холбогдолтой.

Өнгөрсөн онд сумдын болон Даланзадгад сумын 8 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд  нь зориулан нийт 587 сая төгрөгийг зарцуулжээ. 

Эх сурвалж: Монцамэ 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх