Хятад агаарын бөмбөлөг устгасныг шумуулыг их буугаар буудсантай зүйрлэв

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

АНУ нутаг дэвсгэрт нь орж ирсэн Хятадын агаарын бөмбөлгийг сөнөөгч “F-22 Raptor” онгоцны тусламжтай устгажээ.

Энэ нь 10 жилийн өмнө Сири, Иракт цэргийн ажиллагаанд анх оролцсоноос хойш тус сөнөөгч онгоц ийм төрлийн ажиллагаанд оролцсон анхны тохиолдол боллоо гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

“The War Zone” хэвлэлд бичсэнээр, “F-22” сөнөөгч онгоц 58 мянга орчим фут буюу 17.4 мянга орчим метрийн өндрөөс “Aim-9X Sidewinder” пуужингаар харваж, 60-65 мянган футийн өндөрт тогтсон агаарын бөмбөлгийг устгасан байна.

Хятадын нийгмийн ухааны академийн Америк судлаач Люй Сян АНУ-ын эл үйлдэл Вашингтон, Бээжингийн харилцааг улам хурцатгана гэж үзэж байна. Хятадын цэргийн шинжээч АНУ-ын энэ үйлдлийг техникийн хувьд “шумуулыг их буугаар буудсан”-тай зүйрлэжээ. Тэрээр хөдөлгүүргүй агаарын бөмбөлгийг үл үзэгдэгч сөнөөгчөөр устгасан нь “асар их өртөгтэй” гэжээ .

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх