Preloader
Шуурхай мэдээ:

"Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдол 186 боллоо"

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ

 

 

 

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны зургаадугаар сарын 3-нд улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. 

Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Шинжилгээнд орсон сорьцуудыг тодруулбал,

  • Тандалтын зорилгоор 13 хүний сорьц /Орхон, Улсын нэгдсэн төв эмнэлэг, ХУД, СХД, БГД-ийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон/
  • Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 235 хүн
  • Ачаа тээврийн 45 жолоочоос коронавирус илрээгүй. 

Мөн өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Тэднийг дараагийн ажиглалтад шилжүүлнэ.