Preloader
Шуурхай мэдээ:

Д.Нарангэрэл: ДЭМБ-аас коронавирус нь дахин МУТАЦИД ороогүй талаар мэдээллээ

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Мэдээ мэдээлэл
 

 


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19-т халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаж, нийт халдварын тохиолдол 6.159 саяд хүрлээ. Бид тавдугаар сард халдвар зургаан саяд хүрлээ гэж ярьж байсан бол өдөрт 100 мянга гаруй хүн уг халдвараар өвчилж тав хоногийн дотор 6.5 саяд хүрээд байна. 

Одоогоор гурван сая хүн эдгэж, гурван сая хүн эмчлүүлж байна. ОХУ-д 8053 хүн 24 цагт халдвар авч, хил залгаа нутагт 274-120 тохиолдлоор нэмэгдлээ. Мөн 24 цагийн дотор 119 дугаарт 300 дуудлага ирж, мэдээлэл, зөвлөгөө авсан. Манай улсын хэмжээнд 1780 хүн ажиглалтад байгаа. 

Иргэдийн зүгээс нийтийн тээвэр бохир, гар ариутгагч байхгүй байгаа талаар гомдол ирүүлжээ. ДЭМБ-аас коронавирус нь мутацид ороогүй гэсэн таатай мэдээг дуулгасан. Энэ нь вакцин хийхэд чухал нөлөө үзүүлэх юм.  Дэлхий нийтэд хөл хориог бага зэрэг сулруулахад өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс хатуу хөл хориог урт хугацаанд хийх зүйтэй гэж дэлхийн улс орнууд үзэх болсон.