Preloader
Шуурхай мэдээ:

МАН ялж, АН ялагдсан шалтгаан

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ

 

 

 

Парламентын 8 дахь удаагийн сонгууль болж, өнөөдөр УИХ-д сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардаж авлаа. Энэ удаагийн сонгуулиар  МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авсан.  Энэ бол  олон нийт өнгөрсөн 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагаанд онц дүн тавьсан явдал байв. Нийслэлд АН харьцангуй их суудал авдаг байсан. Гэтэл энэ удаагийн сонгуулиар МАН-аас нийслэлд л гэхэд 24 хүн нэр дэвшээд 22 нь ялалт байгууллаа. Энэ нь урьд байгаагүй буюу 91.7 гэсэн өндөр хувьтайгаар ялалт байгуулсан тохиолдол болов.  Үүнийг Засгийн газраас утааг бууруулсантай шууд холбон тайлбарлаж байна. Учир нь нийслэлд нэр дэвшигчид сонгогчидтойгоо хийсэн уулзалт бүрд иргэд утааг бууруулсанд талархалтай хандаж,  үргэлжлүүлэн 100 хувь утаагүй болгох захиас хэлж байсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны асуудлаар зоригтой шийдэл гаргаж,  Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар нь УУХҮ-ийн сайд байж Тавантолгой түлшийг амжилттай хэрэгжүүлэн утааны эсрэг маш сайн хамтарч ажилласны  хүч.

Ард иргэд нүдэнд харагдаж, гар баригдах бүтээн байгуулалт, хэрэгжүүлсэн ажилд л итгэнэ.  Улаанбаатар хотын утаа өнгөрсөн өвөл мэдэгдэхүйц буурсан. Улаанбаатарчуудын хамгийн их хүссэн зүйл нь утаа бууруулах, цэвэрлэх байгууламжийн үнэрийг арилгах, шинэчлэх байсан. Мөн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах зөв бодлого ч хэрэгтэй байлаа. Тэр бүхнийг хийсэн, хэрэгжүүлсэн, эхлүүлсэн.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийг эхлүүлж дэд бүтцийг хүлээн авсан, өргөн хэрэглээний шатахууны үнийг 10 жилийн өмнөх үнэд барьсан, иргэдэд Тавантолгойн ордоос олгосон 1072 хувьцаанд ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн,  60 тэрбумаар төрийн эрхийг авах гэсэн оролдлогод "үгүй” гэж хэлж чадан сонгуулийн нэр дэвшилтдээ анхаарсан гээд олон хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Ийнхүү МАН-ын өнөөгийн удирдлагууд болох У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар 100 жилийн босгон дээрээ ирсэн намаа дахин үнэмлэхүй ялалт байгуулуулж барьж чадлаа. Гэхдээ үүний нөгөө талд улстөрийн томоохон хүчин болох АН-ын дотоод хямрал томоохон нөлөө үзүүлсэн гэдгийг үгүйсгэх аргагүй.

Хамгийн гол нь АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө нэр хүндийг унасаныг хүлээн зөвшөөрч, Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар санал болгож байгаагаа зарласан нь олны итгэлийг алдах хамгийн том хүчин зүйл болсон юм.  Мөн нийт нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн татаас авсан, дотоод эв нэгдлээ хангаж чадаагүй, залуусдаа итгэл хүлээлгэн нэр дэвшүүлэхийн оронд гадны бүлэглэлээс олон хүн нэр дэвшүүлсэн гээд олон сөрөг мэдээлэл сонгуулийн өмнө хангалттай гарсан нь ялагдлын том шалтгаан байлаа.