Preloader
Шуурхай мэдээ:

Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 18 хүнд коронавирус илэрч нийт тохиолдлын тоо 261 боллоо

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ

 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

2020 оны долоодугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 408 хүний коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 390 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Афганистанаас ирсэн 18 хүнд илэрлээ. 

Мөн гурван хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

2020 оны 01.08-наас хойш 13310 хүнд шинжилгээ хийснээс коронавирусийн 261 тохиолдол байгаа ба одоогоор 207-г нь эмчлээд байна. 3-5-р сард өвчилсөн 193 хүн бүрэн эдгэрч, 6-7-р сард өвчилсөн хүмүүс буюу 54 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бол, 39 нь дараагийн хяналтын шатанд буюу сувилалд, 55 хүн гэрийн тусгаарлалтад, 109 хүн хяналт тандалт дуусаад чөлөөтэй болсон. 6-80 насы хүмүүс халдварт өртсөн. Давхардсан тоогоор 29 мянга гаруй хүнд тандалт судалгааг хийжээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

Тусгай үүргийн онгоцоор ирсэн 42 хүний 5-ынх нь биеийн байдал хүнд байна. Амны хаалтны хүрэлцээ бага байвал даавуун амны хаалт хийн зүүхийг зөвлөж байна. Өөрөө халдвар авахаас сэргийлэхээс гадна бусдад халдвар тараахгүй байх ач холбогдолтой.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д өчигдөр 58 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн нийт халдвартай хүмүүсийн тоо 3,335 сая гаруй боллоо. Харин 351 нас баралт болж өмнөх өдрүүдийг бодоход буурчээ. Бразилд 1,9 сая хүн халдвар авсны 1,2 нь эдгэрчээ. БНСУ-д 39 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирэх нь ихсэж байгаа учир эрсдэл өндөртэй улсаас зорчих бол шинжилгээний бичиг шаардаж байгаа аж.