Preloader
Шуурхай мэдээ:

Д.Нямхүү: Нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ

 

 

 

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй. 

Үүнийг задалж хэлбэл, долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, Тандалтын зорилгоор хийсэн 3 хүний шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ, Найман эмч, эмнэлгийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 66 хүний 62-ийнх нь биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг нь хүнд гэж үнэлэгдсэн" гэв.