Preloader
Шуурхай мэдээ:

Өвчилсөн иргэд гэрийн хаягаа нууцлахыг хүсэж байна гэв

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ
 

 


Өчигдрийн 17:00 цагаас хойш Улаанбаатарт нэмж илэрсэн 11 тохиолдол нь өмнө нь илэрсэн хуучин голомтод нэмж бүртгэгдсэн буюу  20-21-ний өдрүүдэд тусгаарлан ажиглах байранд тусгаарласан  хүмүүсээс илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Халдвартай нь баталгаажсан иргэдийн явсан зам мөр болон өвчилсөн хугацаандаа байсан гэр орны мэдээллийг иргэдийг халдвараас сэргийлэх үүднээс олон нийтэд ил мэдээлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс олон байгаа. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан А.Амбасэлмаа дарга дараах зүйлийг хэллээ.

"Бид халдвар гармагц хавьтлыг нь тусгаарлаж байгаа. Сүүлийн тохиолдол бол Сонгинохайрхан дүүргээс гарсан. Манай эмнэлэгт хэвтсэн, батлагдсан тохиолдлууд маань бидэнд санал, гомдол тавьдаг. Үүнийг аль аль талдаа ойлгоорой. Хэвлэлээр манай гэрийн хаяг, манай гудамжны хаягийг тодорхой хэлснээс болж үр хүүхдүүдийг маань насан туршид нь үзэн ядах  байдал үүснэ. Бид нар руу хүртэл яриад танайх халдвартай гарсан юм байна гэж хэлэх зэрэг асуудал гарч байна. Бидний нэр төр, эрхийг хамгаалах тал дээр та анхаарч ажиллаач гэсэн тал талын санал гомдол гардаг. Тэгэхээр бид халдвар гарсан голомт, тухайн дүүргээр нь бол  хэлнэ. Гарсан голомтоос хүнээ аваад, ариутгал, халдваргүйтгэл хийгээд, хавь орчны хүмүүсийг шаардлагатайг нь тусгаарлаад, дам хавьтал болсон хүнтэй хавьтал болсон, тэрэнтэй хавьтал болсон гэх хүмүүсийг гэр гэрт нь тусгаарлан ажиглах шаардлага тавиад, манай цагдаагийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төв хяналт тавиад явж байгаа” гэв.