Preloader
Шуурхай мэдээ:

"Монгол шир" компаниас голомтлон гарсан халдварын тоо 140 болжээ

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ

 

 

"Монгол шир" компаниас голомтлон гарсан халдварын тоо 140 болжээ

 

"Монгол шир" компаниас голомтлон гарсан халдварын тоо 140-д хүрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Үүнд 20 гаруй ажилтны гэр бүлийн, найз нөхдийн гээд ойрын хавьтлууд орж байгаа аж. Мөн "Цахиур төмөр" ХК-д халдварын тархалт их байгаа бол өчигдрийн байдлаар 16-р хороололд буюу БЗД-ийн 36-р байрт бүртгэгдсэн голомт идэвхтэй байна. 

Хоёрдугаар сарын 26-ны өдөр 38409 хүнд шинжилгээ хийснээс 28 хүнээс коронавирус илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас 27, "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр нийт 27 хүнээс халдвар илэрсэн байна.