Preloader
Шуурхай мэдээ:

Автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, хоёр хүн нас баржээ

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Ноцтой мэдээ

 

Автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, хоёр хүн нас баржээ

 

 

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн Улаан тээг гэдэг газар зам тээврийн осол болж, автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж, нас барсан ноцтой осол гарчээ. Энэ тухай дуудлагыг хоёрдугаар сарын 24-ний 01:55 цагт цагдаагийн байгууллагаас хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 105 км замыг туулан 03:50 цагт очсон байна.

 Ингэхэд Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан "Грандбирд” загварын том оврын автобус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан "Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Улмаар Баян-Өлгий аймгийн харьяат Б /29 настай, эрэгтэй/, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат О /56 настай, эмэгтэй/ нар  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барж, 11 хүн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна.