Preloader
Шуурхай мэдээ:

Ц.Анандбазар МИАТ-д шатахуун нийлүүлж, МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр “Бага тэнгэр”-ийн тансаг хауст амьдардаг

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ

 

 

 

УИХ-ын гишүүн У.Анандбазар охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй. Түүний бэлгийн дарамтад өртөж хохирогч болсон гэх охид эмэгтэйчүүдийн зурвас ил болж нийгэм даяараа Ц.Анандбазарыг жигшин зэвүүцэж байна. Харин дээрх охидын зурвасд гарч буй байс гээд л "Бага тэнгэр"-ийн аманд хүлээн авалтад явуулдаг, яв гэж загнаад явуулдаг гэх эх сурвалжын хэлээд буй Бага тэнгэрийн аман дах газарт Ц.Анандбазарын бариулсан тансаг хаус хороолол бий.


Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бага тэнгэрийн ам" тусгай хамгаалалтын газарт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Содмонгол ХХК-ийн туслах охин компани 300-1200 мкв бүхий тансаг зэрэглэлийн хаусыг олноор нь барьсан байдаг. Харин энэхүү тэрбум гаруй төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн хауст хэн гэдэг ямар ямар эрхмүүд тунлан суудаг бол гэх бодол өөрийн эрхгүй төрнө.

Ямартай ч эх сурвалжуудын мэдээлснээр одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатарыг өнгөрсөн жилийн парламентийн сонгуулийн өмнөхөн Бага тэнгэрийн ам дахь уг тансаг хауст амьдрах болсон гэдэг. Сонгуульд нэр дэвших эрх авах гэсэн Ц.Анандбазарын "виза" Г.Занданшатарт очиж улмаар тансаг хаусын эзэн нь болсон болтой.


Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, Ц.Анандбазар нар ашиг сонирхолын асар том зөрчилтэй байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна. Учир нь Д.Баттөр, Ц.Анандбазарын эзэмшлийн Бага тэнгэрийн ам дахь хаус хороололд амьдардаг гэх баттай эх сурвалжын мэдээлэл бий. МИАТ ТӨХК-ын гүйцэтгэх захирал Д.Баттөр нь 2018 онд тус байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалд очсон. 2001-2017 он хүртэл Төрийн албанд ажилласан.

Ц.Анандбазарын хамаарал бүхий Содмонгол групп болон Мэргэван ХХК-иуд МИАТ ХХК-д өндөр үнэтэй шатахуун шахдаг гэх мэдээлэл гарах болов. Тодруулбал Ц.Анандбазарын хамаарал бүхий 2 компани МИАТ ТӨХК-өөс зарласан "МИАТ/201901060” дугаартай агаарын хөлгийн шатахууны худалдан авах тендерт өрсөлдөж, 18700 тонн агаарын хөлгийн шатахууныг "Содмонгол групп ХХК” литр тутмын үнийг 2090 төгрөгт тооцон нийлүүлэхээр санал тавьж, шалгарсан байна. Мөн тус тендерт 37.736 тэрбумын санал тавьж өрсөлдсөн "Интерстандарт нефть ХХК” нь Содмонгол групын охин компани буюу бүгд  гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий компаниуд байгаа юм.

Эдгээрээс харахад Содмонгол групп шатахууны тендерт ялж, МИАТ ТӨХК-ын гүйцэтгэх захирал Д.Баттөр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий компанийн барьсан Бага тэнгэрийн ам дахь тансаг хаус хороололд амьдардаг нь үнэн болж таарах нь..

 

BOLOD.MN