Preloader
Шуурхай мэдээ:

Хатуу хөл хорионы үеийн вакцинжуулалт...

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ
 

Хатуу хөл хорионы үеийн вакцинжуулалт...


Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорио ням гаригт дуусах байсан ч тавдугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл сунгалаа. Учир нь халдварын тархалт дөрөвдүгээр сар гарснаар эрчимтэй нэмэгдэн, өдөрт 1000 гаруй тохиолдол бүртгэгдэж, дунджаар 4-5
хүн цар тахлын улмаас амиа алдаж байна.  Тухайлбал, өчигдрийн 11:00 цагийн байдлаар Монгол Улсад 30483 хүн COVID-19 халдвар авч, 78 хүн нас барлаа. Иймээс манай улс COVID-19 халдварын тархалтыг зогсоохын тулд энэ сарын 23-наас вакцинжуулалтыг дахин эхлүүлээд байна. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 60 мянга  орчим иргэнийг вакцинжуулалтад хамруулж байгаа юм. Ийн бид хатуу хөл хорионы үеийн вакцинжуулалтын явцыг сурвалжлахаар бямба гарагийн 12:00 цагийн үед III сургуулийг зорилоо. Ингэхдээ замд таарсан цагдаад үнэмлэхээ шалгуулан вакцины хоёрдугаар тундаа хамрагдах учраа хэлэн цааш явсан юм.