Preloader
Шуурхай мэдээ:

Д.Сосорбарам: Н.Алтанхуягаа намаа самарч гарчихаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ ичээч

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Улс төр

 


Өнөөдөр /2021.05.05/ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дэвшигчийнхээ баримт бичгийг СЕХ-д ирүүлэх сүүлийн өдөр. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд У.Хүрэлсүх, Д.Эрдэнэбат нарын баримт бичгийг хүлээн авсан бол АН-аас хоёр нэр дэвшигч материалаа өгсөн. Улмаар СЕХ-оос сонгуулийн тухай хуульд заасанчлан нэг нам эвслээс ерөнхийлөгчийн сонгуульд нэг л нэр дэвшигчийг санал болгох ёстой бөгөөд дотоод асуудлаа шийдвэрлэсний эцэст нэр дэвшигчийн материалаа ирүүлэхийг санал болгосон.
Харин Н.Алтанхуягийн материалыг авахаас татгалзсанд АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж өнөөдөр СЕХ-ны байранд шуурхай хуралдаан зарласан. Хуралдаанаар АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. 
Өнөөдрийн АН-ын Н.Алтанхуягын материалыг СЕХ бүртгэж авахаас татгалзсан асуудлаар Д.Сосорбарам өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тэрээр "Н.Алтанхуягаа чамд АН-ын гэх юу ч үлдээгүй. Намаа самарч самарч гарчихаад Эрдэнэт бие дааж УИХ-д азаар орж ирсэн чи намын нэр барьж шоудахаа одоо боль. Үеийнхэн чинь чиний өмнөөс ичээд нүүр хийх газаргүй болж байна. Одоо намын нэр барьж хүмүүсийн толгойг эргүүлж сонгуульд нэр дэвшээд явж байхаасаа ичээч. Яасан ширэлчихсэн нүүртэй хүн бэ чи" гэв.  
No description available.