Preloader
Шуурхай мэдээ:

Д.Амарбаясгалан: Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд төрөө дээдэлж оролцдог баймаар байна

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Улс төр

Д.Амарбаясгалан: Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд  төрөө дээдэлж оролцдог баймаар байна

 

Нэг намаа хоёр хуваасан АН-ынхан хоёр нэр  дэвшигчийн материал хүргүүлснийг  СЕХ хуульд нийцүүлж, нэг нэр дэвшигчийн материал ирүүлэхийг хүсэж буцаасан. Гэвч өчигдрийн 24 цаг хүртэл хоёр АН асуудлаа шийдэх  ямар нэгэн оролдлого хийхгүй байсаар эцэстээ албан бус О.Цогтгэрэл даргатай, нэр дэвшигч Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ыхан өлсгөлөн зарлаж, нэг хонолоо.  

Тэд СЕХ  нэр дэвшигчээр бүртгэж аваагүй шалтгааныг   "эрх барьж буй МАН эрх бүхий байгууллагуудад  нөлөөлж байна” гэж илт буруу ташаа мэдээлэл цацаж эхлэв.  Уг нь ойлгоход их амархан. СЕХ  хоёр талд гарсан АН-ыг нэг талдаа багтаж, дотоод асуудлаа шийдэн хуулийн дагуу нэг нэр дэвшигчийн материал ирүүлэхийг  хүссэн нь Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүдийн таалалд үл нийцэж, бурууг бусдаас хайж эхлэв.

Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явцын талаар МАН-ын ЕНБД  Д.Амарбаясгалан  дараахь  тайлбарыг өглөө.

-"Өөрийн бурууд бүдэрвэл хүний зөвд уйлдаггүй” гэсэн ардыг үг бий.  Юун түрүүнд нам дотроо эв нэгдлээ хангаж, дотоод асуудлаа шийдэж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль бусад дагаж мөрдөх хуулиудыг чанд мөрдөж сурах зайлшгүй шаардлага байна. Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг 10 настайгаа харж өссөн. Улс төрд 30 жил явлаа.  Яагаад  төлөвшдөггүй юм бэ гэж бодох хэмжээнд хүрч байна. Монгол Улс хөгжмөөр байна. Монголын  ард түмэн баян чинээлэг амьдрах хүсэл эрмэлзэл байна. Энэ бүхний саад тушаа болж 30 жил улс төрд явсан. Өнөөдөр дахиад л  шударга ёс гэж ярьж байна. Н.Алтанхуяг  Ерөнхий сайд байхаараа шударга байдаг. Ерөнхий сайд биш байхад нь шударга биш байдаг гэх ойлголт нийгэмд байж болохгүй.  Би л дарга байвал бусад нь хамаагүй. Би л дарга биш бол бусад нь  бүгдээрээ шударга биш гэж ярьж болохгүй. Дарга болохын тулд эсвэл улс төрийн нам дотроо ойлголцоогүйнх нь төлөө Монголын төр, ард түмэн зовж зүдэрдэг байж болохгүй.

Зовох шалтгаан бидэнд мундаагүй. Ковидоос эхлээд олон зүйлийг ярьж болно. Түүнээс биш хэн нэгэн дарга болоогүйгээр  зовж зүдрэх асуудлын тухай ярьж болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. МАН өчигдөр нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлээд нэг зүйлийг тодорхой хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмний нүдэн дээр ил тод будилаангүй, маргаангүй шударга явагдаасай гэдгийг.  Монгол төрийн сонгууль, тэр дундаа төрийн тэргүүнээ сонгох сонгууль маргаангүй явах нь чухал. Ерөхийлөгчийн сонгуулиар хамгийн муу хүмүүс нь өрсөлдөж нэг муу нь сонгогддог гэсэн ойлголтоосоо салж, улс төрийн намууд энэ соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой. Төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа сонгуульд  төрөө дээдэлж, ард түмэн илүү сайхан сэтгэлтэйгээр сонгуульдаа оролцдог баймаар байна. Үүний төлөө МАН хичээн ажиллах болно.