Preloader
Шуурхай мэдээ:

"WHAT3WORDS буюу гурван үгт хаяг"-ийн тусламжтай бага насны хоёр хүүхэдтэй төөрсөн эмэгтэйг оллоо

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Мэдээ мэдээлэл

 

 
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын "What3words” компанитай хамтран ажиллах "Санамж бичиг”-ийг байгуулан ажиллаж байна. Энэ нь өөрийн хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Цагдаагийн байгууллага энэхүү "3 үгт хаяг”-ийг энэ сарын 08-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн ба гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэхэд дэмжлэг болж байгааг онцолж байна. Тухайлбал: Энэ сарын 09-ний өдрийн 15:10 цагт тус төвийн "105” тусгай дугаарын утсанд "Зайсангаас Богд уулын Түшээ гүн оргил руу 3 настай, 11 настай хоёр хүүхдээ дагуулаад өглөө 09 цагийн үед гараад, төөрчихлөө. Модон дунд 6 цаг орчим явчихлаа, хүүхдүүд маань айгаад, өлсөөд уйлаад байна, туслаарай...” гэх дуудлага ирсэн. Дээрх төөрсөн иргэний байршлыг "3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар тодорхойлж, утсаар газарчлан олж, "Нүхт”-ийн ам руу буулгажээ.